ӨГСҮҮР ЗАМД ЭЙР-КОНДИШНОО УНТРААЖ БАЙГААРАЙ.

Эйр-Кондишний насос нь хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг. Ажиллагааны үед хөдөлгүүр ердийн үеийхээс хүчгүй мэт санагдах нь бий. Энэ бол хэвийн ажиллагаа юм. Ялангуяа өгсүүр замд илүү мэдрэгддэг. Тиймээс өгсүүр замд Эйр-Кондишноо товчлуураар нь салгаж, давсныхаа дараа залгаж явж болно. Ингэвэл өгсүүр замд хүчгүй мэт болохгүй. Мөн өгсөх хооронд салон халж бүгчимдээд байх нь бага байдаг. Учир нь нэгэнт хөрсөн салоны радиатор нэлээд хугацаанд сэрүүнээ барьдаг.